АНУ иргэдээ ОХУ-руу зорчихгүй байх, одоо амьдарч байгаа бол нэн даруй гарч явахыг уриалав

АНУ иргэдээ ОХУ-руу зорчихгүй байх, одоо амьдарч байгаа бол нэн даруй гарч явахыг уриалав

АНУ ОХУ-д аялах тухай шинэ сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлэгт ОХУ-ын эрх баригчид тус улсад ажиллаж амьдарч буй америкчуудыг “онцлон саатуулж магадгүй” тул зорчихгүй байх, хэрэв одоо амьдарч байгаа бол нэн даруй гарч явахыг анхааруулжээ.  

Мөн Украин дахь АНУ-ын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин хуурай замаар нүүлгэн шилжүүлэх үед “Оросын цэргүүд саатуулсан” тохиолдол гарсан талаар дурдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаа мэдэгдсэнээс хэд хоногийн дараа АНУ Украин дахь Элчин сайдын яам болон Консулаа татан авсан юм.

Эх сурвалж: CNN