ХБ-аас зээл авсан "Сонгоулд” ХХК-ийн гомдлыг маргааш Хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ

ХБ-аас зээл авсан "Сонгоулд” ХХК-ийн гомдлыг маргааш Хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ

“Сонгоулд” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 700 сая иений зээлийг авсан байдаг.

Харин зээлийн барьцаанд “Өрмөн Уул групп” ХХК-ийн Төв аймагт байрлах хүүхдийн зуслангийн газар, барилга, амралтын газрын барилга, машин механизм зэргийг барьцаалж зээл авсан байна.

Тэгвэл хариуцагч болох Хөгжлийн банкнаас зээл авсан "Сонгоулд” ХХК-ийн гомдлыг маргааш хяналтын шатны шүүхээр хэлэлцэх аж. Тодотговол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалтай, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сонгоулд” ХХК, “Өрмөн Уул групп” ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгч болон гуравдагч этгээд Д.Мөнхбилэгт, А.Сэлэнгэ, Д.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг маргааш буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэхээр товложээ.