ШУУРХАЙ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр "дуудаж" уулзжээ

ШУУРХАЙ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр "дуудаж" уулзжээ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг /2022.03.24/-т ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны албан ёсны фейсбүүк хуудаст “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан.

Улмаар Монголын Гадаад харилцааны яам тус мэдээлэлд эсэргүүцэл илэрхийлж, нот бичиг илгээсэн билээ. Мөн нийтэлсэн мэдээллээ пейж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлсэн юм. Нот бичгийн хариуг өгсөн эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй, ГХЯ-аас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл өчигдөр /2022.03.29/ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "дуудаж" уулзжээ. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "уулзалтын үеэр юу ярьсан нь тодорхойгүй байгаа" гэсэн юм.