ЗГ-ын хуралдаанаар "Дизель түлшийг татвараас чөлөөлөх" асуудлыг хэлэлцэх байсан ч бүрдэл хангаагүй гэж хойшлуулжээ

ЗГ-ын хуралдаанаар "Дизель түлшийг татвараас чөлөөлөх" асуудлыг хэлэлцэх байсан ч бүрдэл хангаагүй гэж хойшлуулжээ

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.03.30/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 09.00 цагт эхэлсэн.

Өнөөдрийн хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ганц дизель түлшний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэхээр байсан. Учир нь шатахуун болон бусад түлшийг онцгой албан татвараас чөлөөлөөд удаж байна. Өнөөдрийн хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг чөлөөлөхөөр байсан ч бүрдэл хангаагүй гэх шалтгаанаар Ц.Нямдорж сайд санал гаргаад хойшлуулсан" гэлээ.