Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын нэгний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, саатуулсан байдаг. Энэ талаар ТЕГ-аас түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн" хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл баасан гарагт түүний гэм буруутай эсэхийг шүүх хэлэлцэх аж. Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 19.4.1 дэх хэсгээр ял төлөвлөсөн байна.
Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.