Ус авахаар гараад сураггүй алга болсон иргэний цогцсыг гэрээс нь холгүй олжээ

Ус авахаар гараад сураггүй алга болсон иргэний цогцсыг гэрээс нь холгүй олжээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газар тус сумын харьяат иргэн С/46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг маргааш өдрийн 04:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ