ТОДРУУЛГА/ВИДЕО: Залуус "биелэгээ, Алтайн магтаал биш BTS шиг хамтлаг Монголыг МАНДУУЛНА" гэв

ТОДРУУЛГА/ВИДЕО: Залуус "биелэгээ, Алтайн магтаал биш BTS шиг хамтлаг Монголыг МАНДУУЛНА" гэв

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Иргэн энэ эрхээ эдлэхдээ “төлөөлөгчөөрөө” дамжуулж эдэлж болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Харин өнөөдөр сонгогчийн боловсрол муу болоод тэрүү эвсэл өөр хүчин зүйл нөлөөлдөг үү, иргэдийг төлөөлж төр түшиж байгаа эрхмүүд “Үндэсний бөхийн аварга, телевизийн мэдээний хөтлөгч, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл” гээд “үлгэрийн баатрууд” гэж хошигнож болох эрхмүүд залуус биднийг төлөөлж, улсын бодлого гаргаж байна.

ВИДЕО:

Тэгвэл СХД-ийн иргэдийн төлөөлж УИХ-д сууж байгаа телевизийн мэдээний хөтлөгч асан эмэгтэй залуус “цаг хугацаа орон зайнаас үл хамаарч” мэдээллийг олж мэддэг болсон гэдгийг мэддэггүй бололтой.  Учир нь тэрээр “бүх охидууд маань Pink, Bts гээд яриад байна” гэх асуудлыг дэвшүүлсэн нь залуусын дунд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулав. 

Яагаад залуус ярьж болохгүй гэж гэх асуудал ч хөндөгдөв. Үйлдвэрлэл гэхээр “эсгий таавчиг”, урлаг соёл гэхээр л “нийтийн бүжиг” гэж төсөөлж болохгүй гэв.

Орчин үеийн охид залуус бие биелгээ Монголыг мандуулах гэхээс илүүтэй BTS, Blackpink зэрэг хамтлагууд дэлхийд мандах талаар ярьж байна. Гэтэл эдгээр залуусын төлөөлөл болж, УИХ-д гарсан эрхмүүд ардын бие биелгээ, язгуур урлагийг харуулах хуучин контентуудай хийсээр үзүүлэх гэж улайрахын оронд бид дэлхийгээс суралцах олон аргыг сурах хэрэгтэй байгаагийн том жишээ энэхүү жишээ нь дээр тод харагдав. BTS хамтлагийн хувьд гэхэд 2020 оны байдлаар Солонгосын эдийн засагт Хьюндай, Самсунгтай зэрэгцэхүйц улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулдаг. Тэдний амжилт ганц үүгээр ч зогсохгүй гэдгийг хүн бүр мэдэж байна.