"В.Путин, В.Зеленский нарыг уулзах боломж олгоход хангалттай ахиц гарсан" гэж Украины тал мэдэгдлээ

"В.Путин, В.Зеленский нарыг уулзах боломж олгоход хангалттай ахиц гарсан" гэж Украины тал мэдэгдлээ

Өнөөдөр /2022.03.29/ болсон Орос, Украины хэлэлцээнд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчид, “Киев, Чернигов хотын чиглэлд хийж байгаа цэргийн үйл ажиллагааг эрс багасгах арга хэмжээ авах, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар энх тайвны гэрээ байгуулахтай зэрэгцэн уулзах боломжтой” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн зөвлөх М.Подоляк, “өнөөдөр болсон Орос, Украины хэлэлцээний үеэр В.Путин, В.Зеленский нарыг уулзах боломж олгоход хангалттай ахиц гарсан. Хоёр ерөнхийлөгч уулзах "магадлал" байгаа” гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “Ерөнхийлөгчид хоёр талын үндсэн дээр уулзах боломжтой баримт бичгүүдийг бид бэлтгэсэн. Хоёр талын яриа хэлэлцээ 24/7 цаг онлайнаар үргэлжлэх болно” гэжээ. 

Эх сурвалж: CNN