ШУУРХАЙ: Киев, Чернигов руу цэргийн дайралт хийхээ эрс багасгана гэж Оросын тал мэдэгджээ

ШУУРХАЙ: Киев, Чернигов руу цэргийн дайралт хийхээ эрс багасгана гэж Оросын тал мэдэгджээ

“Киев, Чернигов гэсэн хоёр чиглэл дахь цэргийн үйл ажиллагаагаа эрс бууруулна” гэж Оросын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.03.29/ мэдэгдлээ. 

Тодруулбал, ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд А.Фомин "зарим цэргийн үйл ажиллагааг эрс бууруулна" гэж мэдэгдсэн тухай РИА агентлаг мэдээллээ. ОХУ нь Истанбул хотод өнөөдөр болсон Орос, Украины хэлэлцээний дараа ийм алхам хийсэн гэж тайлбарласан байна. 

Учир нь Украины төвийг сахих, цөмийн зэвсгээс ангид байх тухай хэлэлцээрийг бэлтгэх. Түүнчлэн Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тухай асуудал өнөөдрийн уулзалтын үеэр яригдсан тул үүнийг ажил хэрэг болгохоор ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, цаашдын хэлэлцээ хийхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах талаар тохиролцоонд хүрэхийн тулд Киев, Черниговын чиглэлд цэргийн ажиллагаагаа эрс багасгах шийдвэр гаргасан" гэж А.Фомин хэлсэн байна.

Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас өмнө нь “Оросын армийн “зарим ангиуд” нийслэл Киев болон хойд хэсгийн Чернигов хот дахь байлдааны талбараас гарч байгаа. Учир нь дайсан довтлох ажиллагааныхаа зорилгод хүрсэнгүй” гэж мэдэгдэж байсан билээ. 

Эх сурвалж: CNN