"В.Путин, В.Зеленский нар энх тайвны гэрээ байгуулахтай зэрэгцэн уулзах боломжтой" гэж Оросын тал мэдэгджээ

"В.Путин, В.Зеленский нар энх тайвны гэрээ байгуулахтай зэрэгцэн уулзах боломжтой" гэж Оросын тал мэдэгджээ

Истанбул хотод өнөөдөр /2022.03.29/ болж буй Орос, Украины хэлэлцээнд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчид, “Украины мөргөлдөөнийг намжаах хоёр алхам хийхээ мэдэгдлээ” гэж Оросын төрийн мэдээллийн РИА-Новости агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Киев, Чернигов хотын чиглэлд хийж байгаа цэргийн үйл ажиллагааг эрс багасгах арга хэмжээ авах, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар энх тайвны гэрээ байгуулахтай зэрэгцэн уулзах боломжтой гэж мэдэгджээ. Энэ талаар ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхийлөгчийн туслах В.Мединский хэлэлцээрийг "бүтэлтэй" гэж дүнгэсэн гэж РИА-Новости мэдээллээ. Харин Украины төлөөлөгчдөөс хариу ирүүлээгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN