Монгол Улсын хилийг зөрчиж адуу хулгайлсан Тува иргэдийг өчигдөр илрүүлж, 40 тооны адууг буцааж авч иржээ

Монгол Улсын хилийг зөрчиж адуу хулгайлсан Тува иргэдийг өчигдөр илрүүлж, 40 тооны адууг буцааж авч иржээ

Тувагийн иргэд манай улсын хилийг зөрчиж, олон тооны адуу хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 21-22-нд шилжих шөнө Тува улсын дөрвөн иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумаар хил зөрчиж тус сумын хоёр малчины 44 тооны адууг хулгайлж, хил гаргасан хэрэг гарсан байна.

Энэхүү мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Тува дахь Монголын консул, Тувагийн цагдаа нартай хамтран ажиллаж, гэмт хэрэгтнүүдийг өчигдөр /2022.03.28/ өдөр илрүүлжээ. Улмаар хил гаргасан 40 тооны адууг буцаах Монголдоо авч ирсэн байна. Харин үлдсэн дөрвөн тооны адууг өдгөө ОХУ-ын тал эрэн хайж байгаа бөгөөд манай талаас Оросын талаас нэхэмжлээд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.