ХЭРГИЙН БИЧЛЭГ: “Мерседес бенз” автомашин “Тоёота приус”-тэй мөргөлдөж, үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван эмэгтэй осолд өртжээ

ХЭРГИЙН БИЧЛЭГ: “Мерседес бенз” автомашин “Тоёота приус”-тэй мөргөлдөж, үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван эмэгтэй осолд өртжээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “UB март” дэлгүүрийн урд автозам дээр өчигдөр /2022.03.28/ орой 23:00 цагийн орчимд “Тоёота приус” маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Мерседес бенз” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл бид тус хэрэг явдлын талаарх камерын бичлэгийг олсон юм. Тус бичлэгт “Мерседес бенз” маркийн автомашин “Тоёота приус” маркийн автомашинтай мөргөлдөж, үүний улмаас автозамын хажууд зогсож байсан гурван иргэн “Мерседес бенз” маркийн автомашинд мөргүүлж, “Тоёота приус” маркийн автомашин 160 градус эргээд зогсож байгаа нь бичлэгт үлджээ.

ВИДЕО: 

Зарим албан эх сурвалжийн мэдээлж буйгаар “осолд өртсөн хоёр иргэнд хагалгаанд орж, нэг иргэний биеийн байдал маш хүнд байгаа” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, авто замын дүрмийг зөрчихгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.