ОХУ Украины зөвхөн цэргийн дэд бүтцүүдийг онилж байгаа гэж Кремль мэдэгдлээ

ОХУ Украины зөвхөн цэргийн дэд бүтцүүдийг онилж байгаа гэж Кремль мэдэгдлээ

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “PBS News”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Оросын цэргүүд энгийн иргэдийн нуугдаж буй байгууламж руу дайрч байна “гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Тэрбээр “Бид энгийн иргэдийн байшин, орон сууцуудыг онилоогүй. Бид зөвхөн Украины цэргийн дэд бүтцийг онилж байгаа” гэжээ.

ОХУ-ын хүчин Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж АНУ өнгөрсөн долоон хоногт албан ёсоор мэдэгдсэн. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх мөн халдлага үйлдсэн хэргийг шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: CNN