ВИДЕО: “Хангай хотхон“ барьцаанд байгаа учир иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй

ВИДЕО: “Хангай хотхон“ барьцаанд байгаа учир иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй

“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан.

Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж, 39 сарын хугацаа хэтрэлтэй байгаа. “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбатаар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны тавдугаар сарын 24-ны өдөр, 519-524 дүгээр байрыг 2017 оны аравдугаар сарын 19-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу 

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хангай хотхон барьцаанд байгаа учир иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч гэрчилгээ нь гарахгүй шүү гэдгийг анхаарууллаа.  Энэ талаар тэрбээр "Бэрэн компанийн тухайд нийт зургаан блок байшин байгаа. Үүнээс хоёр блок нь банкны барьцаанд байгаа хэр нь зарагдсан. Энэ нь иргэд хохирох эрсдэл бий болгож байна. Иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцны гэрчилгээ нь гарахгүй. Энэ нь "Бэрэн" компанийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа.

Борлуулалт нь эхлээгүй хоёр блок байгаа. Энэ борлуулалт дээр дээр бид хамтраад иргэд банкны зээлээр худалдан авсан тохиолдолд гэрчилгээг нь гаргаж өгөөд цаад банканд нь барьцаалж орон сууцны зээл эргэн төлүүлэх байдлаар явна.  

Гэхдээ "Бэрэн" групп нь өөрөө ахиад арматурын зээлтэй. Энэ зээлийн эргэн төлөлт мөн хүндэрсэн байгаа. Нэг хуулийн этгээд учраас тухайн орон сууцны борлуулалт, барьцаа хөрөнгө чөлөөлөх эсэх асуудал нь тухайн компанийн бусад зээлээс хамаарч байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд барьцаанд байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа" гэв.