Б.Жаргалсайхан: ХБ-ны асуудлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна

Б.Жаргалсайхан: ХБ-ны асуудлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол нотлогдоод, тодорхой хэмжээгээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр яллагдагчаар татагдсан хүмүүст холбогдуулсныг хэлнэ. Ямар ч хүн дээр ялгамжтай хандахгүй. Яллагдагчаар татагдсан бол заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Мөрдөгч, прокурор ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа шийдээд үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар 110 тэрбум гаруй төгрөг мөрдөн байцаалтын шатанд төлөгдөөд байна. Улс төрийн нөлөөлөл байхгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага ажлаа хэвийн явуулж байна. Үүнд удирдах албан тушаалтнууд оролцдоггүй" гэлээ.