Оросуудтай хэлэлцээ хийж буй төлөөлөгчид "Юу ч идэж, ууж болохгүй" гэж зөвлөжээ

Оросуудтай хэлэлцээ хийж буй төлөөлөгчид "Юу ч идэж, ууж болохгүй" гэж зөвлөжээ

Истанбул хотод өнөөдөр /2022.03.29/ хэлэлцээ эхлэхийн өмнө Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба ОХУ-тай хийх хэлэлцээнд оролцох гэж буй төлөөлөчид "Юу ч идэж, ууж болохгүй. Мөн гадаргууд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй" гэж "Ykpaiha 24" сувагт ярилцлага өгөхдөө зөвлөжээ. 

Учир нь “Орос, Украины яриа хэлэлцээнд оролцсон Оросын тэрбумтан Р.Абрамович болон Украины хоёр төлөөлөгчийн арьс бага зэрэг гуужиж, шархалсан хэрэг гарсан” талаар хэвлэлүүд мэдээлж буй юм. Харин Тагнуулынхан энэ нь байгаль орчны нөлөөлөл. Тэднийг хордуулаагүй" гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC