Хятад улсад болсон онгоцны ослын шалтааныг тогтоохоор хоёр дахь хар хайрцагийг хайж байна

Хятад улсад болсон онгоцны ослын шалтааныг тогтоохоор хоёр дахь хар хайрцагийг хайж байна

Энэ сарын 21-ний өдөр Хятадын өмнөд нутагт осолдсон “China Eastern Airlines” компанийн Boeing 737 нисэх онгоцонд явсан бүх зорчигч амь үрэгдсэн болохыг тус улсын холбогдох албаныхан албан ёсоор зарлажээ. Кунминь хотоос Гуаньжоу хотын чиглэлд нисэж яваад Гуаньши мужийн уулархаг нутагт осолдсон онгоцонд нийтдээ 132 хүн зорчиж байсан байна.

Аврах ажиллагааны үеэр нийт 120 хохирогчийн цогцсын үлдэгдлийг ДНХ шинжилгээний тусламжтайгаар таниулж чаджээ. Одоогоор онгоцны хоёр дахь хар хайрцгийг ослын газраас хайх ажил үргэлжилж байгааг мэдээлж байна. Уг хар хайрцагт нислэгийн үеийн тоон мэдээллүүд хадгалагддаг тул ослын шалтгаанийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Нисгэгчийн бүхээгт байрладаг өөр нэг хар хайрцгийг лхагва гарагт олсон бөгөөд түүнд хадгалагдсан мэдээллийг  уншуулахаар Бээжин рүү явуулаад байгаа юм байна. Уг хар хайрцагт нисгэгчийн бүхээг дэх ярианы бичлэг хадгалагддаг байна.

Аврагчид олдоогүй байгаа хохирогчдын цогцсыг хайх, таниулах ажлыг үргэлжлүүлэн явуулна гэдгийг Хятадын иргэний нислэгийн удирдах газрын дэд захирал Ху Зежянь өчигдөр мэдэгджээ. Уг осол нь Хятадын агаарын тээврийн сүүлийн 30 жилийн түүхэнд гарсан хамгийн том осолд тооцогдож байна.