ВИДЕО: "Барилгын цамхагт кран" зам хөндлөн унасан ноцтой осол гарлаа

ВИДЕО: "Барилгын цамхагт кран" зам хөндлөн унасан ноцтой осол гарлаа

"Барилгын цамхагт кран" авто зам болон явган хүний зам дээр хөндлөн унасан ноцтой осол өнөөдөр /2022.03.29/ гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 05:00 цагийн орчимд хүний хөл, хөдөлгөөн бага байх үед Баянгол дүүргийн Нарны хорооллын дунд зам буюу ЦЕГ-ын авто баазын зам дагуу баригдаж байсан барилгын цамхагт кран, автомашин болон явган хүний зам дээр хөндлөн унажээ.

ВИДЕО:

Энэ үеэр иргэдийн хөдөлгөөн бага байсан тул азаар хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд харин авто зам дээр эвдрэл, гэмтэл үүсчээ. Цамхагт краныг унасан даруйд нь татан авсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм. Бид энэ талаар барилга барьж буй ажилчдаас тодруулахад, “Осол гарсан шалтгаан тодорхойгүй байна. Краныг шуурхай татаж авсан. Иргэн н.Арсланбаатарын захиалгаар баригдаад жил болж байгаа барилга захиалагчийн талаар сайн мэдэхгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хэргийг шалгаж байгаа” гэсэн хариулт өглөө. Иймд бид өргөгч болон цамхагт кранд тавих хяналтаа сайжруулахыг төрийн байгууллагуудад анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв. 

"Барилгын цамхагт кран" зам хөндлөн унасан ноцтой осол гарлаа. 2022.03.29