Н.Мөнхбатын цагдан хорих хугацааг сунгажээ

Н.Мөнхбатын цагдан хорих хугацааг сунгажээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сар сунгасан байна.