Украины төрийн өмчит цахилгаан холбооны сүлжээ Оросын кибер халдлагад өртсөн гэв

Украины төрийн өмчит цахилгаан холбооны сүлжээ Оросын кибер халдлагад өртсөн гэв

Украины төрийн өмчит харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Укртелеком” компани өчигдөр/2022.03.28/ Оросын кибер халдлагад өртсөн талаар тус улсын Тусгай харилцаа холбоо, мэдээллийн хамгаалалтын алба(SSSCIP) мэдээлэв.

SSSCIP өөрийн албан ёсны твиттер хуудастаа “Компанийн мэдээллийн технологийн дэд бүтэц халдлагад өртсөн бөгөөд үйлчилгээгээ сэргээхээр ажиллаж байна. Бид сүлжээний дэд бүтцээ хадгалах, Украины Зэвсэгт хүчин болон үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ хэвийн үзүүлэхийн тулд сүлжээг түр хугацаагаар хязгаарлалаа” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө