Орос, Украины өнөөдөр болох хэлэлцээгээр "Ахиц, дэвшил гарах магадлал бага байна" гэжээ

Орос, Украины өнөөдөр болох хэлэлцээгээр "Ахиц, дэвшил гарах магадлал бага байна" гэжээ

Өнөөдөр /2022.03.29/ Орос, Украины хэлэлцээ Туркийн Истанбул хотод болно. Тэгвэл өнгөрсөн шөнө Оросын төлөөлөгчид тус улсад газарджээ. Учир нь Туркийн удирдагч Р.Т.Эрдоган өчигдөр /2022.03.28/ Оросын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярихдаа “гал зогсоохыг зөвшөөр” гэж уриалсан гэж буй. 

Тэгвэл өнөөдөр /2022.03.29/-ийн хэлэлцээнд Украин төвийг сахих буюу бусад цэргийн холбоонд орохгүй байх гэсэн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах, мөн Оросын цэргийг гаргах гэсэн асуудлыг авч үзнэ гэдгээ мэдэгджээ. Харин энэ байр суурь нь Орос, Украины хооронд том ангал үүсгэсээр байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Тухайлбал, хүмүүнлэгийн шинэ коридор бий болох найдвар хүртэл бүдгэрч байна гэжээ. 

Эх сурвалж: CNN