ОХУ-ын эрх баригчид Орос хэлээр ярьдаг бүх хүнийг “эх орон нэгтэн” гэж үзэх хуулийн төслийг хэлэлцэж байна

ОХУ-ын эрх баригчид Орос хэлээр ярьдаг бүх хүнийг “эх орон нэгтэн” гэж үзэх хуулийн төслийг хэлэлцэж байна

ОХУ-ын Төрийн Думд Орос хэлээр ярьдаг хилийн чанад дахь бүх хүнийг “эх орон нэгтэн” буюу “нэг улсын, нэг нутгийн хүмүүс” гэж тооцох хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ.

Уг төслийг  Төрийн Думын Евразийн интеграцчлал, эх орон нэгтнүүдтэй харилцах хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин санаачлан танилцуулсан байна.

Хуулийн төсөлд ялангуяа орос хэлээр ярьдаг, өвөг дээдэс нь ОХУ-ын нутаг дэвсгэрт төрсөн эсвэл амьдарч байсан хүмүүсийг “нэг улсынх” гэж тооцох талаар өгүүлсэн байна. Ингэхдээ Оросын нутаг дэвсгэрт амьдарч байсан ард түмний жагсаалтыг тодорхой болгох ёстой гэж үзжээ. Тодруулбал, энэ жагсаалтад Беларусь, Украины уугуул иргэдийг багтаасан байна.

Константин Затулин “Gazeta.Ru” сайтад өгсөн ярилцлагадаа “Орос хэлээр ярьдаг бүх хүнийг нэг улсынх гэж хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөөгүй байна. Орост очиж үзээгүй ч орос хэл сурсан англи, америк хүн энэ хуулийн төслөөр далимдуулан өөрийгөө манай нутаг нэгтэн гэж үзэж болно гэж бодож байна уу. Энэ бол шал дэмий зүйл” гэжээ.

Эх сурвалж: Tass