Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид хоригдож буй Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаад буй билээ.
Улмаар одоогоос зургаа хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 23-нд Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлсэн. Тэрбээр тэднээр дамжуулан "Хэвлэн нийтлэх эрхийг нь сэргэх хүртэл өлсгөлөн зарлаж байгаагаа" мэдэгдэж байв. Тэгвэл прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сэргээсэн талаар эх сурвалж мэдээллээ.