Италийн хөгжимчин Украины дүрвэгсдэд төгөлдөр хуур тоглож өгөхөөр 8000 км замыг туулжээ

Италийн хөгжимчин Украины дүрвэгсдэд төгөлдөр хуур тоглож өгөхөөр 8000 км замыг туулжээ

Италийн хөгжимчин Дэвид Мартелло Украины хил дээр дүрвэгсдэд зориулан төгөлдөр хуур тоглохын тулд 8000 км замыг туулжээ.

Тодруулбал, Тус Италийн хөгжимчин Германаас Польш хүртэлх 8000 км замыг туулан ирж, Украинаас Польш руу дүрвэн ирж буй хүмүүст зориулан төгөлдөр хуур тоглож өгсөн байна. Тэрбээр энэ талаараа "Би ирж буй хүн бүртэй хөгжмөөрөө дамжуулан мэндчилэхийг хүссэн. Тэд тэсрэх бөмбөгийг хойноо үдэж хөгжим өөд явах ёстой" гэсэн байна.

Эх сурвалж: newsnpr