Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Нээлттэй сонсголд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар ирээгүй тул тэднийг яаралтай ирүүлэхийг хуралдаан даргалагч үүрэгдэж, дуудсан хугацаанд ирэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг сануулсан. Гэвч тэд одоогоор сонсголд ирээгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрийн ордонд хэлэлцүүлэгт оролцож байгаа гэсэн ч дуудаж ирүүлэхийг дахин санууллаа.
Нээлттэй сонсгол үргэлжилж байна.