Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирланд хүү гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ

Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирланд хүү гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ

Өнгөрсөн жил Ирландын нийслэл Дублин хотын төвд ажлаа тараад явж байсан Монгол эмэгтэйг 14 настай хүү мөнгө өгөхийг шаардаж, эсэргүүцэл үзүүлэхэд нь хүзүүн тус газар нь хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ.

Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “хүний амь насанд санаатайгаар халдсан, дээрэмдэхийг завдсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байв. Гэвч шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйгээс шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байсан юм. Тэгвэл тус хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр/2022.03.28/ болж, энэ жил 16 нас хүрээд буй шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Харин яллах шүүх хурал энэ долоо хоногийн сүүлээр болох аж.

Талийгаач эмэгтэй нь Монгол гаралтай бөгөөд Ирландад ажил хөдөлмөр эрхэлдэг байжээ.

Эх сурвалж: Independent