СИНЬХУА: 2030 он гэхэд Улаанбаатар хотод 120 сая мод тарина

СИНЬХУА: 2030 он гэхэд Улаанбаатар хотод 120 сая мод тарина

Улаанбаатар хотод 2030 он гэхэд дор хаяж 120 сая мод тарина. Энэ талаар тус хотын дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний аяны хүрээнд 2030 он гэхэд нийслэлд 120 саяас доошгүй мод тарихаар төлөвлөж байна” гэв.

Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанд цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилт тавин ажиллаж байгаа талаар хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн юм. Монгол орны 1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутгийн 7,9 хувийг ой эзэлдэг. Тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдсэн байна.

Эх сурвалж: Xinhua