Р.Абрамович болон Украины хэлэлцээний төлөөлөгчдийн “арьс гуужиж, шархалсан” явдалд гарчээ

Р.Абрамович болон Украины хэлэлцээний төлөөлөгчдийн “арьс гуужиж, шархалсан” явдалд гарчээ

Украины хэлэлцээний багийн ойрын эх сурвалж CNN агентлагийн сэтгүүлч М.Шансид мэдээлэл өгөхдөө, “Орос, Украины яриа хэлэлцээний үеэр Оросын тэрбумтан Р.Абрамович болон Украины хоёр төлөөлөгчийн арьс бага зэрэг гуужиж, шархадсан хэрэг гарсан” талаар өгүүлжээ.

Харин өчигдөр /2022.03.28/ Ройтерс агентлагт АНУ-ын албан тушаалтан, “Тагнуулын мэдээллээр Р.Абрамович болон Украины энхийн хэлэлцээрт оролцогчид хордлогын улмаас бус байгаль орчны хүчин зүйлээс болж өвчилсөн гэж таамаглаж байна. Тагнуулынхан үүнийг байгаль орчны нөлөөлөл гэж үзсэн. Тэднийг хордуулаагүй" гэж мэдэгджээ. Энэ талаар Украины хэлэлцээч М.Подоляк тус хэрэг явдлыг үгүйсгээгүй бөгөөд Украины бүх хэлэлцээчид ердийнхөөрөө ажиллаж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө