"ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээг нэмэгдүүлэх"-ийг В.Зеленский хүсчээ

"ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээг нэмэгдүүлэх"-ийг В.Зеленский хүсчээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.28/ Их Британийн Ерөнхий сайд, Канадын Ерөнхий сайд, Германы канцлер, Италийн Ерөнхий сайд, Азербайжаны Ерөнхийлөгч нартай ярилцах үеэрээ, “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж мэдэгджээ.

В.Зеленский, “Бид Их Британитай цаашид батлан ​​хамгаалах болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг бэхжүүлэхээр тохиролцсон. Канад ч мөн Украины хотуудад Оросын цэргүүдийн үүсгэсэн сүйрлийн эсрэг дэлхий улс орнууд хатуу хариу арга хэмжээ авахыг дэмжиж байна.Би Германы канцлер О.Шольцтой ярилцахдаа ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлсэн” гэжээ. Мөн тэрээр Азербайжаны Ерөнхийлөгчийн Украинд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийлж. Оросын цэргүүд нэвтэрсэн нутаг дэвсгэрийн нөхцөл байдлын талаар тэдэнд мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө