БАРИМТ: Ж.Ганбаатар ойрын хүмүүсээ "Улсын 25 сая төгрөг"-өөр Дубайд аялуулж, Ө.Сумъяабаатар дэмжиж гарын үсэг зуржээ

БАРИМТ: Ж.Ганбаатар ойрын хүмүүсээ "Улсын 25 сая төгрөг"-өөр Дубайд аялуулж, Ө.Сумъяабаатар дэмжиж гарын үсэг зуржээ

-25 САЯ ТӨГРӨГӨӨР ЗӨВХӨН ЭКСПО ҮЗЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ө.Сумъяабаатар Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ буюу энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр /2022.01.27/ захирамж гаргаж:

  • 13 дугаар хорооны Засаг дарга У.Сүхбаатар,
  • Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ууганцэцэг,
  • “Баянгол Агропарк” ОНӨТҮГ-ын ажилтан Ш.Мөнгөнтуяа нарыг Дубай руу 7 хоног явуулсан байна.

Анхаарал татах нь энэ гурван хүн нь УИХ-ын гишүүн, Баянголын МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатарын ойрын хүмүүс гэгдэх бөгөөд улс төрийн нэг багийнхэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Тэднийг Дубайд болсон “Дубай экспо 2022”-г үзүүлсэн бөгөөд уг үзэсгэлэнгээс шинэ дэвшилтэд туршлага судалж төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор явуулжээ. Нийт зардал нь 25.902.200 төгрөг (хорин таван сая есөн зуун хоёр мянга хоёр зуу) болж дүүргийн гадаад томилолтын зардлаас санхүүжүүлжээ.

Энэ тухай баримтуудыг дор хавсаргав.

Энэ тухай баримтуудыг дор хавсаргав.

Энэ тухай баримтуудыг дор хавсаргав.

Энэ тухай баримтуудыг дор хавсаргав.

-Ш.МӨНГӨНТУЯА НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРЫН ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-

Төрийн эрх бүхий томоохон байгууллага, яам, тамгын газар, дүүрэг бүрт гадаад томилолтын зардал төсөвлөгдсөн байдаг. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг зөв, үр дүнгээ өгөх ажилд зарцуулах ёстой. Харин дээрх хүмүүсийн хувьд зөвхөн экспо үзэхээр Дубай явсан байна. Үүнээс дүгнэвэл, экспо үзэж, туршлага судлах нэрээр Дубайд зугаалсан байна гэж хардаж ч болохоор аж.

Нөгөөтэйгүүр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч, албан ажилтнууд энэ томилолтын талаар ярихдаа “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2020 сонгуульд нь ажилласан ажилтнууддаа шагналыг нь өгсөн. Ердөө энэ. Өөр юу ч биш” гэж ярьж байгаа аж. Тухайлбал, “Баянгол Агропарк” ОНӨТҮГ-ын ажилтан Ш.Мөнгөнтуяа нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслахаар ажиллаж байсан бөгөөд 2020 онд БГД-ийн 7 дугаар хорооноос ИТХ-д нэр дэвшиж байжээ. Тэгэхээр Ж.Ганбаатар “өөрийн хүмүүсээ” татвар төлөлөгчдийн мөнгөөр Дубайд зугаалуулж, сонгуулиар ажилсны шагналыг нь өгсөн гэж хардахад хүргэх нь аргагүй юм.