ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 29 настай залуугийн цогцсыг хээрээс гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олжээ

ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 29 настай залуугийн цогцсыг хээрээс гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олжээ

Энэ гуравдугаар сарын 12-ны өдөр /2022.03.12/ Дорнод аймагт 29 настай эрэгтэй сураггүй алга болж эрэн хайж байсан ч алга болсноос хоёр долоо хоногийн дараа гаднын нөлөөтэй нас барсан байдалтай байхыг алба хаагчид олжээ.

Тодруулбал, тус аймгийн Дашбалбар сумын харьяат 29 настай эрэгтэй нь оршин суугаа газраасаа сураггүй алга болж, өнгөрсөн долоо хоногт Дашбалбар сумын ойролцоо газраас эрэгтэй хүний цогцос олдсон нь тус эрэгтэйнх байсан нь тогтоогдсон байна. Улмаар талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд түүний толгой, нуруу хэсэгт хутгалж амь насыг нь хороосон байна. Алба хаагчид шуурхайлан шалгаж, талийгаачийн үхэлд тус аймгийн харьяат 33 настай Б-г холбогдуулан саатуулсан аж.