Өчигдөр /2022.03.27/ золбин нохой устгах үеэр орон сууцны айлын цонх руу андуурч буудсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагыг тухайн хотхоны сууц өмчлөгчдийн холбооноос өгсөн аж. Гэвч айлын цонх буудсан асуудалд СӨХ-ноос ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнж дэх “Ханбогд” хорооллын ойролцоо нохой устгалын ажил хийх үеэр айл руу буудсан хэрэг гарчээ. Тус хотхоны СӨХ-ны зүгээс золбин нохой их учир дуудлага өгч, буудуулахаар болсон байна. Цагдаагийн ерөнхий газраас асуухад дуудлагын дагуу очиж танилцаж, шалгаад тухайн хүний гомдлыг барагдуулсан гэлээ.