МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны /НАМЗХ/ Их хурал ирэх сарын 2-3-ны /2022.04.02-05/ өдөр товлогджээ.
Уг хуралдаанаар тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал ажлаа өгч дараагийн шинэ даргыг томилно гэх мэдээлэл байна. Учир нь тус холбооны ерөнхийлөгч нь 35 хүртэлх насны хүн байна гэж дүрэмдээ заасан байдаг. Н.Учралын хувьд энэ жил 35 настай учир дүрмийн дагуу ажлаа өгөх гэж буй аж. Мөн уг хурлаар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хийж, НАМЗХ-ны нэрээ өөрчилж албан ёсоор Социал демократ залуучуудын холбоо болгох аж.
НАМЗХ нь дүрмийн дагуу хоёр жилд Их хурлаа хийх ёстой. Энэ дагуу өнгөрсөн жил хуралдах байсан ч коронавирусийн цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор түр хойшлуулаад байсан юм.