Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ийн эзэмшлийн хоёр вагон өртөөний бүсэд осолдсон талаар бид өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл албаны эх сурвалж, “Цогтцэций өртөө дээр 49 вагон дээр маньеврлаж, суман шилжүүлэг хийж байх үед хоёр вагон замаасаа гарч, дугуй нь салж унасан. Одоо ослын газарт хуулийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Мөн ослын газарт Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ийн сэргээн босгох анги ирж байна” гэлээ. Харин тус ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлэл хийж байна.
Харин энэхүү үйл явдалтай холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХЯ-ны сайд Л.Халтарыг дуудаж, “ослын талаар бодит мэдээлэл өгөхгүй бол ажлаа өгч болно” гэдгийг сануулсан гэх мэдээлэл байна.