МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх орчуулгын хүрээлэн болгохгүй гэв

МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх орчуулгын хүрээлэн болгохгүй гэв

100 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх орчуулгын хүрээлэн болгожээ. Үйл ажиллагааны чиглэл нь гадаад сурталчилгааны бодлого болон Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяраас тодруулахад "МОНЦАМЭ агентлагийг оны өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын харъяанд шилжүүлсэн. Түүнээс өөрөөр ямар ч өөрчлөлт хийгээгүй. Бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, байр зэрэг нь бүгд хэвээрээ байгаа" гэлээ. 

Харин МОНЦАМЭ-ийн ажилтнаас энэ талаар тодруулахад "ЕТГ-ын дэргэдэх орчуулгын хүрээлэн болгож буй талаар танилцуулсан. Ганц хоёр албадын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох гэж байгаа" гэлээ.