"KFC" түргэн хоолны газрын ажилтан өөрийг нь шооллоо хэмээн өсвөр насны хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг гарчээ

"KFC" түргэн хоолны газрын ажилтан өөрийг нь шооллоо хэмээн өсвөр насны хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг гарчээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ гуравдугаар сарын 26-ны өдөр /2022.03.26/ “KFC” түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлж байсан дөрвөн хүүхдийг зодож танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах KFC-ийн “Хоум Плаза” салбарт өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлж байх үеэрээ чанга инээлдсэнд ажилтан өөрийг нь шооллоо хэмээн цохиж, утсыг нь авч шидсэн байна. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.