ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан гэх Б.Бямбадоржийг эрэн сурвалжилж байна

ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан гэх Б.Бямбадоржийг эрэн сурвалжилж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХХБ-ны * дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2 сая ам.долларыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Б.Бямбадорж гэх 34 настай эрэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. Тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд холбогдоно уу.