Маргааш болох Хөгжлийн банкны сонсголд ЗЭЭЛДЭГЧ нарыг оролцуулахгүй гэжээ

Маргааш болох Хөгжлийн банкны сонсголд ЗЭЭЛДЭГЧ нарыг оролцуулахгүй гэжээ

Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг маргааш 09.00 цагт /2022.03.29/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах гэж байна. 

Ерөнхий хяналтын сонсгол иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, албаныхан оролцох юм. 

Тэгвэл тус сонсголд зээлдэгч нарыг оруулахгүй аж.

Хөгжлийн банкнаас нийт 66 аж, ахуй нэгж зээл авч дийлэнх нь чанаргүй зээлдэгч болоод буй. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс тус аж, ахуй нэгжүүдийг ерөнхий хяналтын сонсголд оруулах боломжгүй гэж мэдэгджээ. Шалтгаан нь тодорхой бус байна. Харин зээлдэгч нарын зүгээс уг арга хэмжээнд оролцож нөхцөл байдлаа тайлбарлах, үгээ хэлэхийг хүсч байна гэсэн юм.