ВИДЕО: Өсвөр насны хүүхдүүд хүйтэн зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дээрэмджээ

ВИДЕО: Өсвөр насны хүүхдүүд хүйтэн зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дээрэмджээ

Өсвөр насны хөвгүүд хүйтэн зэвсэг ашиглаж, бусдыг айлган дарамталж, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ... дугаар байрны орцонд согтууруулах ундаа хэрэглэсэн 50 орчим насны хоёр иргэнийг зодож, хүйтэн зэвсэгээр айлган сүрдүүлж, дээрэмджээ. Уг хэрэг тухайн орон сууцны хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж, М, Б, Ч, Н нарыг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.