Өнгөрсөн амралтын өдрүүдэд "E-mongolia" системийн албан ёсны фейсбүүк пейж хуудасны нэр “NFT world Inc” болон өөрчлөгдсөн юм. Улмаар иргэдийн хувийн мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлол үүсээд буй.
Тэгвэл уг асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тайлбар хийж, гаднын этгээдүүд халдлагын өртсөн талаар ЦХХХЯ-аас мэдээлэл өглөө.
Үүнд, "Тус халдлага нь суурь, үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фэйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Тус фэйсбүүк хуудасны админ эрх рүү халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж, фэйсбүүк хуудсаа эргүүлж авсан бөгөөд хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна" гэв.