Орос Украиныг “цэрэггүйжүүлэх” асуудлыг хэлэлцэхийг оролдвол В.Зеленский тэдэнтэй уулзахаас татгалзана гэв

2022-03-28 18:35

"Оросын арми дахин цугларч байгаа ч Украин руу урагшлах ямар ч боломжгүй болсон" гэж мэдэгдэв

Оросын арми дахин нэгдэж байгаа ч Украины хаана ч урагшлах боломжгүй гэж Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд мэдэгджээ. Дэд сайд Х.Маляр хэлэхдээ, “Оросын арми Киевийн хамгаалалтыг сэтлэхийг оролдож байгаа боловч нийслэлийг эзлэх ямар ч найдваргүй. Өнөөдрийн байдлаар дайсан хүчээ нэгтгэж байгаа ч тэд Украины хаана ч урагшлах боломжгүй болсон” гэж мэдэгджээ. 

Мөн Украины зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлэлд, “Оросын хэд хэдэн цэргийн ангиуд Чернобылийн станцаар дамжин Беларусь руу буцсан. Тус ангиуд нийслэл Киевийг бүслэхийн тулд буцаж ирж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

2022-03-28 14:54

"Оросын цэргийн байрлалд дорвитой өөрчлөлт гараагүй" гэж Их Британийн БХЯ-наас мэдэгдэв

Их Британийн Батлан ​​хамгаалах яам Украины нөхцөл байдлын талаарх тагнуулын сүүлийн үеийн мэдээлэлдээ, “сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын цэргийн хүчний тус улс дахь давшилтад дорвитой өөрчлөлт ороогүй, байрлал өөрчлөгдөөгүй" гэж мэдэгдлээ. Мөн тус мэдээлэлд, "Оросын армийн эсрэг эрч хүчтэй үргэлжлэж байгаа Украины армийн ажиллагааны улмаас улмаас логистикийн хомсдол нэмэгдсээр байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

2022-03-28 14:54

Улаан загалмайн нийгэмлэг "Оросын бүслэлтэд байгаа Мариуполь хотод хүрч чадахгүй байна" гэж мэдэгдлээ

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг ОХУ-ын цэргийн бүслэлтэд байгаа Мариуполь хот руу ямар ч тусламж өгч чадахгүй байгаа тул Орос, Украины аюулгүй гарцыг баталгаажуулахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. 

Энэ талаар Нийгэмлэгийн төлөөлөгч М.Моррис ВВС  агентлагт ярилцлага өгөхдөө, "Талууд батлан ​​дааж, аюулгүй зорчих боломжийг олгох ёстой. Тэд маршрутыг олон нийтэд сурталчилж, хүмүүсийг гадагш гарахад хангалттай хугацаа өгөх ёстой" гэж мэдэгджээ. Тодруулбал, Мариупол хотын олон оршин суугчид хоол хүнс, ус, эм тариа дутагдаж, хэдэн долоо хоногийн турш газар доорх байранд хоргодож байгаа аж.

2022-03-28 11:45

“Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Оросын цэрэг Славутич хотыг орхин гарлаа” гэж мэдэгдэв

Чернобылийн атомын цахилгаан станцын ойролцоох хотын оршин суугчдын эсэргүүцлийн дараа Оросын цэргүүд тус хотыг орхин гарчээ.

Энэ талаар хотын дарга Ю.Фомичев өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийхдээ, “Оросын цэргүүд "хийхээр зорьсон ажлаа" дуусгаж, Славутч хотыг орхисон” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Оросын арми өнгөрсөн бямба гараг /2022.03.26/-т Славутич хотыг хяналтандаа авч, хотын даргыг хэсэг хугацаанд баривчилсан байдаг.

Гэвч тэднийг нутгийн олон зуун Украинчууд гудамжинд туг далбаа барин жагсаж эсэргүүцсэн тул, хотын дарга Ю.Фомичевыг сулласан гэдэг. Славутич нь 1986 оны цөмийн гамшгийн голомт болох одоо идэвхитэй байгаа Чернобылийн атомын станцыг засварлахад шаардлагатай ажилчдын гэр хот гэдэг байна. 

 Эх сурвалж: CNN

2022-03-28 07:52

ШУУРХАЙ: Орос-Украины хэлэлцээ маргааш Истанбулд болно гэж Туркийн тал мэдээллээ

Орос, Украины дараагийн шатны хэлэлцээ мягмар гараг /2022.03.29/-т Туркийн Истанбул хотод болно гэж Туркийн Ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ. 

Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Харилцаа холбооны газраас өчигдөр /2022.03.27/, “Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярихдаа Орос, Украины төлөөлөгчдийн дараагийн уулзалтыг Истанбулд хийхээр тохиролцсон" гэж мэдэгджээ. Мөн уулзалтын үеэр Р.Т.Эрдоган “Орос, Украины хооронд гал зогсоох, энх тайвны дэглэмийг аль болох хурдан тогтоож, бүс нутгийн хүмүүнлэгийн байдлыг сайжруулах шаардлагатайг онцлоод, Турк энэ үйл явцад бүх талаар хувь нэмрээ оруулах болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

2022-03-28 08:19

Орос Украиныг “цэрэггүйжүүлэх” асуудлыг хэлэлцэхийг оролдвол В.Зеленский тэдэнтэй уулзахаас татгалзана гэв

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын хэлэлцээчид Украиныг “цэрэггүйжүүлэх” асуудлыг дангаар нь хэлэлцэхийг эрмэлзвэл тэдэнтэй хамт суухаас татгалзана гэж мэдэгджээ.

Тодруулбал, өчигдөр /2022.03.27/ Оросын бие даасан сэтгүүлчидтэй уулзахдаа В.Зеленский “Украин Оростой хийх яриа хэлэлцээний үеэр "цэрэггүйжүүлэх" гэсэн нэр томъёоны талаар огт ярихгүй байна” гэж мэдэгджээ. Тэрээр, “Хэрэв тэд"цэрэггүйжүүлэх" гэж ярих юм бол бид хэлэлцээний ширээний ард огт суухгүй" гэжхэлжээ. Хоёр талын дараагийн хэлэлцээ мягмар гараг /2022.03.29/-т Истанбулд болно гэсэн мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: CNN