Львов хотын цагдаа нар ОХУ-тай мэдээлэл хуваалцсан гэх үндэслэлээр хоёр хүнийг саатуулжээ

Львов хотын цагдаа нар ОХУ-тай мэдээлэл хуваалцсан гэх үндэслэлээр хоёр хүнийг саатуулжээ

Львов мужийн цэргийн захиргааны дарга М.Козыцкий, “өчигдөр /2022.03.27/ орой цагдаа нар Львовт хоёр этгээдийг Оростой мэдээлэл хуваалцсан хэргээр саатуулсан” гэж мэдэгджээ.

Тэрээр, “Львов хотын Чорновилийн өргөн чөлөөнд эргүүлийнхэн сэжигтэй автомашиныг зогсоосон. Ингээд жолоочийн бичиг баримт, утсыг шалгаж байхдаа цагдаа нар түүнээс манай цэргийн хөдөлгөөний дүрс бичлэг, гэрэл зургийг олсон” гэжээ. М.Козицкий цааш хэлэхдээ, “Мөн цагдаа нар пуужин харвасан газар руу явж байхдаа пуужингийн нислэг болон түүний цохилтыг камержуулж байсан гэх этгээдийг саатуулсан. Тус этгээд Оросын дугаар руу манай шалган нэвтрүүлэх цэгүүдийн зургийг мөн илгээсэн байсан” гэж мэдэгджээ. Харин эдгээр хүмүүсийг баривчилсны дараа Украины Аюулгүй байдлын албанд шилжүүлжээ. Тодруулбал, Львов хот өнгөрсөн бямба гараг /2022.03.27/-т хоёр удаа пуужингийн цохилтод өртсөн юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр тахиа өдөр

19 минутын өмнө