Isee.mn мэдээллийн сайтаас бэлтгэн хүргэдэг "Гишүүдийн өрөөнд" нэвтрүүлгийн энэ дугаарт УИХ-ын гишүүн Т.Доржханд оролцож ажлын өрөөгөө танилцууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүнээр сонгогдож Төрийн ордонд ажиллахаар ирэхэд өрөөнийх нь тавилга болон зохион байгуулалт нь таалагдаагүй гэдгээ тэрбээр энэ үеэр ярьсан юм. Мөн Төрийн ордны үйл ажиллагааг илүү энгийн, иргэддээ нээлттэй байгаасай гэж хүсдэг гэлээ. Уншигч та бүхэн түүний ажлын төлөвлөгөө, ширээний ном, хамгийн сүүлд ямар хуулийн төсөлд дээр ажиллаж буй талаар болон гэр бүлтэй нь танилцаарай.
Ташрамд дурдахад, тэрбээр "Хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг багтаж хийнэ. УИХ-д суудалтай болон суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр санал нэгдсэн. Үүнд МАН илүү идэвхтэй ажиллана.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог пропорциональ тогтолцоотой болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ" гэж ярьсан.
Энэ нь дарга нарын тоог нэмэгдүүлэх гэсэнд биш нэг хүнд ногдох эрх мэдлийг багасгах, парламентын ардчилалыг бэхжүүлэх, хяналтыг сайжруулах мөн иргэн бүрийн сонголтыг төрд төлөөлөх зорилготой гэсэн юм.