Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна. Халуун дотноор угтан авч хүндэтгэл үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам, гишүүд, дэмжигчид та бүхэнд талархал илэрхийлье. Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай.