Одоогоор "Оросын долоон генерал Украинд амь үрэгдээд байна" гэж барууны тагнуулынхан мэдэгдлээ

Одоогоор "Оросын долоон генерал Украинд амь үрэгдээд байна" гэж барууны тагнуулынхан мэдэгдлээ

Өчигдөр/2022.03.26/ Оросын генерал дэслэгч Яков Резанцев Украинд амь үрэгдсэн талаар барууны томоохон хэвлэлүүд мэдээлсэн.

Ингэснээр хоёрдугаар сарын 24-өөс хойш Оросын нийт долоон генерал Украинд амь үрэгдээд байна гэж тус улсын Батлан хамгаалахын яам болон барууны тагнуулын албаныхан мэдэгдлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Украин дахь Оросын цэргийн ажиллагааг 20 орчим генерал удирдаж байгаа аж. Хэрэв долоон генерал нас барсан нь батлагдвал Оросын генералуудын тавны нэг нь байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: Aljazeera