Жо Байден “Владимир Путин төрийн эрх барьж чадахгүй” гэж мэдэгдэв

Жо Байден “Владимир Путин төрийн эрх барьж чадахгүй” гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Украин дахь дайн нь стратегийн бүтэлгүйтэл бөгөөд Владимир Путин "эрх барьж чадахгүй" гэж мэдэгдэв. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ОХУ-ын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог бөгөөд улс орныг хэн удирдахыг Жо Байден шийдэхгүй” гэжээ.

НАТО, Европын холбооны ээлжит бус хуралдаанаа дуусгаад Жо Байден Польшид айлчилж, Украины нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан юм. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр “Орос хэзээ ч ялалт байгуулахгүй бөгөөд одоогийн удирдагч  ч эрх баригч хэвээр үлдэж чадахгүй” гэж мэдэгдсэн нь хоёр орны харилцааг улам хурцатгаад байна.

Эх сурвалж: Aljazeera