Львов хотын дарга А.Садовый өчигдөр /2022.03.26/ Украины баруун хэсэгт орших түлшний агуулах болон цэргийн дэд бүтцийн байгууламж руу Оросууд пуужингаар цохилт өгсний дараа Украины агаарын довтолгооноос хамгаалахыг уриалжээ.
Тэрээр, “Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем хэдий чинээ хурдан болно, төдий чинээ хурдан ялалт байгуулна" гэж нэмж хэлсэн байна.
Тодруулбал, Оросын арми Украины баруун хэсгийн Львов хотод хэд хэдэн удаа цохилт өгчээ. Энэ үеэр хамгийн багадаа таван хүн шархадсан гэх мэдээлэл байна гэж Львов мужийн цэргийн захиргааны дарга М.Козицкий мэдэгдсэн юм. Харин одоогоор Львов руу пуужин харвасан эхний цэгт хүн нас бараагүй гэж тэр мэдэгдээд буй. Оросууд шатахуун хадгалах зориулалттай аж үйлдвэрийн байгууламжид пуужингийн цохилт өгсөн талаар CNN агентлагийн багийнхан мэдээлжээ.
Эх сурвалж: CNN