Чехийн нийслэл Праг хотноо ОХУ-ыг Украинд түрэмгийлснийг буруушаасан иргэд жагсаж, хотын гудмаар алхан эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ үеэр хэд хэдэн иргэн Праг дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна өнөөг хүртэл дайнд амь үрэгдсэн иргэдийн цусыг бэлгэдэн улаан будаг асгажээ. Жагсагчид “Путин там руу яв”, “Путин дайныг зогсоо” гэх мэт самбар барин алхаж байна.
Төв Европт орших Чех нь НАТО-ийн гишүүн орон юм.