Мариуполь хотоос холгүй хоёр тосгоныг Оросын цэргүүдээс эргүүлэн авлаа гэж Украины тал мэдэгджээ

Мариуполь хотоос холгүй хоёр тосгоныг Оросын цэргүүдээс эргүүлэн авлаа гэж Украины тал мэдэгджээ

Мариуполь хотоос баруун хойд зүгт 103 километрын зайд Украины арми сөрөг довтолгоо хийж, Оросын цэргүүдээс хоёр тосгоныг эргүүлэн авсан гэж Запорожье мужийн цэргийн захиргаа өнөөдөр /2022.03.27/ мэдэгджээ. 

Тус мэдээлэлд, “Мелитополийн нутаг дэвсгэрийн хамгаалалтын батальон Запорожижийн хамгаалалтын хүчний бусад анги нэгтгэлүүдтэй хамтран хотоос зүүн тийш орших Полтавка, Малынивка тосгоныг Оросын булаан эзлэгчдээс амжилттай чөлөөллөө" гэжээ.  Харин НАСА-гийн гал түймрийн мэдээлэлд, “дээрх хоёр тосгоны орчимд ширүүн тулаан болсон нь хиймэл дагуулын мэдээлэлд баталгаажсан” гэжээ. Учир нь тус хоёр тосгонд сүүлийн 14 цагийн дотор олон арван дэлбэрэлт болсон нь тоо баримтаас харагдаж байгаа аж.

Эх сурвалж: CNN