Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 3 сарын 27. Адъяа гараг. Билгийн тооллын 25, Яруу эгшигт одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:41 цагт мандан, 19:14 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө